Монгол Улсад Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль болон түүний солигдоггүй захирал Ж.Соронзонтой холбоотой томоохон дуулиан дэгдэж байна.
Нийслэлийн төвд орших орос хэлний сургалттай элит сургууль, хуучнаар элчингийн гуравдугаар сургууль нь багш, төгсөгчдөөрөө алдартай байсан.
ОХУ-ын зөвлөх “Зарим муу хүмүүсийн шахалтаар сургуулийн газар дээрээ элит орон сууцыг бариулахаар, гэхдээ өөрийн ашиг сонирхлын үүднээс биш, олон нийтийн сайн сайханы төлөө Ж. Соронзон өгсөн” хэмээсэн.
Тэр үед Монгол дахь Хилийн чанадад байгаа оросын өмчийг хариуцсан төлөөлөгч И.В. Тарасенко гэгч хүн Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн үл хөдлөх хөрөнгийг оросын талд буцаах талаар Үндсэн хуулийн цэцэд хандсан боловч уг гомдлоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Улмаар И.В.Тарасенкогийн эсрэг чиглэсэн заналхийлэл гарсан тул энэ хүн нутаг буцжээ.
Одоогийн Хилийн чанадад байгаа оросын өмчийг хариуцсан удирдлагууд “Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн мэдлийг газар, барилгыг Ж. Соронзон түрэмгийлэн эзэлж авсан юмуу!” хэмээн гайхаж байна.
Одоогийн маргаан өөр асуудлаас болж байна.
Нууц.мн сайтын сэтгүүлч С. Будрагчаа Ж.Соронзонгийн авилга, албан тушаалын гэмт хэргийн талаарх баримтуудыг илрүүлсэн байна. Хэдэн жилийн өмнө Ж.Соронзон өөрийн төрсөн дүү Ж. Содбилэгттэйгээ түрээсийн гэрээ байгуулж сургуулийнхаа данснаас 7 тэрбум төг (2.8 сая ам.доллар) шилжүүлсэн. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарсан өөрийн эр нөхөр, хууль зүй ухааны доктор Н.Лүндэндоржийг ажилд авч 7-10 сая төгөөр цалинжуулж байсныг илчлэв.
Доктор зэрэгтэй хүн өндөр цалин авах ёстой боловч Н.Лүндэндоржийн нэг сард авч байсан цалин нь ОХУ-ын 20 багшийн гар дээрээ авдаг цалинтай тэнцүү байгаа юм.
Сэтгүүлч С.Будрагчаа Н.Лүндэндоржтой утсаар ярьж, захирал Ж. Соронзонтой биеэр уулзаж хариу тайлбар авах оролдлого хийдэг. Тэр үед захирал өөрөөндөө нуугдаж, хаалгаа түгжсэн. Сэтгүүлч Н.Лүндэндоржоос яаж тэрбумтан болсныг нь асуухад хууль зүйн шинжлэх ухааны ганц эрдэмтэн ч гэсэн ажлаа хийж тэрбумтан болж болно биз дээ” гэж хариулсан.
Олон жилийн турш орос багш нарыг ТҮРЭМГИЙЖ байхад, орос багш нарын эрхийг хамгаалах талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин ганц ч уг дугараагүй, ямарч арга хэмжээ аваагүйд гайхаж байна.
Эх сурвалж: http://www.mongolnow.com/