Монгол Улс дахь хуучнаар ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Зөвлөлтийн гуравдугаар сургууль, одоо Монгол-Оросбн хамтарсан гуравдугаар сургууль нь Улаанбаатаар хотод дэндүү хатуу, “харгис луутай адил” дэг журамтайгаараа алдартай.
Төмөр шиг хатуу дэг журмын үндэс нь торгуулийн тогтолцоо юм. Олж авсан мэдээллээс үзэхэд сурагчдыг торгох торгуулийн төрөл 20-30 хүртэл янз байдаг.
Тус сургуулийн сурагчид ямар зөрчил гаргавал торгуулах вэ гэдгээ мэдэхгүй ч торгуулийг төлөх үедээ ийм зөрчил гаргавал торгуульдаг юм байна гэдгээ мэдэж авдаг.
Сурагч хичээлээсээ хоцорсон, дүрэмт хувцасны зөрчил гаргасан, завсарлагааны үеэр гүйсэн, тоглосон, муу дүн авсан, сургуульд гар утас ашигласан гэх мэт зөрчил гаргасныхаа төлөө торгууль төлдөг.
Ариун цэврийн цаасыг гамгүй ашигласан хэмээн торгодог торгууль хүртэл бий. Энэ бол онигоо биш. Ариун цэврийн цаасыг хэн гамгүй ашиглаж байгааг хянахын тулд хяналтын камерыг 00-ийн өрөөндөө суурилуусан байж ч магадгүй биз.
Гэхдээ сурагчдын мэдээлснээр ариун цэврийн цаасыг цагт нь тавьдаггүйгээс үүдэн 00-ийн өрөө цаасгүй байх нь олонтаа. Эрэгтэй, эмэгтэй сурагчдын бие тамирын хувцас солих өрөөнд хүртэл хяналтын камеруудыг суурилуулсан.
Тэдгээр камерууд ажилдаг эсвэл ажилладаггүй эсэхийг хэн ч мэдэхгүй эсвэл хүүхдүүдийг айлгахын тулд суурилуулсан юм уу. Гэхдээ ийм өрөөнд камер байгаа явдал хууль зөрчсөн үйлдэл байхыг ч үгүйсгэхгүй.
Багш нарыг байнга торгодог. Жишээлбэл, хөндлөнгийн шалгалтад гурав ангийн сурагчид муу дүн авбал багшид 2.5 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний торгуулийг оногдуулсан байна.
Энэ торгууль нь тухай багшийн авдаг цалингаас даруй хоёр дахин их хэмжээ юм. Дээр дурдсан бүх торгуулийг захирал Ж.Соронзон санаачлан нэвтрүүлсэн байна.
Энэ хүн Монголд, магадгүй бусад хөрш улсуудад нь ч байхгүй хамгийн хатуу дэг журамтай сургуулийг бий болгож бүхэл бүтэн 25 жил тасралтгүй удирдаж байна.
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль хорин таван жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэсэн. Ингэхдээ ойн концертын тасалбарыг сурагчдын гэр бүл болгонд 90 мянган төгрөгөөр худалдан авахыг албадсан тул арга буюу худалдан авцгаажээ.
Монгол Улсын нийслэлийн сургуулиудын дунд Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн найрал дуу маш алдартай. Хатагтай Ж.Соронзон сурагчдын концертуудыг зохион байгуулах дуртай бөгөөд захирал зочидтой хамт тайзан дээр гарах үед сурагчид бүгд босч, алга таших ёстой. Биелээгүй тохиолдол торгоно.
Захирлын хууль бус үйл ажиллагааг зарим эцэг, эхчүүд эсэргүүцэж, Боловсролын сайд хориглох оролдсон боловч үр дүнд хүрээгүй байна. Захирал Ж. Соронзонгийн нөхөр нь Монгол Улсын хуулийн дээд байгууллагын өндөр албан тушаалтан /Тухайн үед Н.Лүндэндорж ШЕЗ-ийн даргаар ажиллаж байв/ тул эхнэрийгээ найдвартай хамгаалдаг байна.
Өөр сургуульд шилжсэн Орос гуравдугаар сургуулийн сурагчид бусдаас сурах тэмүүлэл өндөр байдаг нь хатуу дэг журмын үр дүн. Энэ үр дүн сургууль төгсөн дараа ч байдаг нь сайн тал хэдий ч сургалтын чанарт муугаар нөлөөлдөг.
Сурагчдын бодлоор орос 14 дугаар сургуулийн хүүхдүүд Орос 3-ийн хүүхдүүдтэй харьцуулахад орос хэлийг илүү эзэмшсэн байдаг. Унаган орос хэл шиг. Учир нь тэр сургуульд дарамт ба торгууль байхгүй.
Энэ сургууль тийм аймшигтай боловч олон эцэг, эхчүүд хүүхдүүдээ оруулах хүсэлтэй байдаг нь үнэхээр сонин. Энэ сургууль бусдыг соронзон шиг татдаг. Захирлын нэр монголоос орос рүү соронзон чанар гэж орчуулагддаг учраас магадгүй юм.
Эх сурвалж: daily03.ru