БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуульд хүүхдүүдээ сургадаг эцэг, эхчүүдийн төлөөлөл Ж.Соронзон захирлыг өмгөөлсөн жагсаал, цуглааныг хийх үеэрээ "Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль бол хувийн сургууль. Энэ сургуулийн өргөтгөлийг эцэг, эхчүүдийн төлсөн төлбөрөөр барьсан" хэмээх илт худал мэдээллийг, зориудаар, зохион байгуулалттайгаар, олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор хийсэн.
Гэвч бодит байдал дээр тус сургууль нь 2009 онд НИТХ-ын тогтоолоор Нийслэлийн өмчид бүртгэгдэж байсан баримтыг та бүхэн харж байна.