Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

Ж.СОРОНЗОН БАГШ НАРААС ХУУЛЬ БУСААР ХУРААСАН БАРЬЦАА МӨНГӨӨ БУЦААН ӨГЧЭЭ

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон нь тус сургуульд ажилладаг гадаад багш нараас жилийн бүрийн есдүгээр сард хууль бусаар нэг сарын цалинтай нь тэнцэх хэмжээний барьцаа мөнгийг хураан авдаг байжээ.

2022-03-06
0 0

Тус сургуулийн захиргаанаас багш нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр нэг сарын цалинтай тэмцэх хэмжээний барьцаа мөнгийг хураан авна гэдэг ямар ч зүйл заалт байдаггүй аж.

Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчийн зүгээс ямар нэгэн барьцаа хэрэглэхийг хатуу хориглосон байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.5-аар барьцаа хэрэглэхийг хориглосон

Хамгийн ноцтой Ж.Соронзон захирал гадаад багш нараас хураан авсан барьцаа мөнгө болох 257 сая төгрөгийг сургуулийнхаа нийгмийн ажилтан Л.Тунгалагийн хувийн данс руу шилжүүлж, өндөр хүүтэй хадгаламжид хүүлсэн баримтыг та бүхэн харж байна.

Хууль бусаар хураасан барьцаа мөнгөө сургуулийнхаа нийгмийн ажилтан Л.Тунгалагийн хувийн данс руу шилжүүлсэн баримт

Тухайн сургуульд ажилладаг гадаад багш нарын 5-10 нь жил бүр ажлаасаа халагддаг бөгөөд  халагдсан багш нарын барьцаа хөрөнгө нь Л.Тунгалаг, Ж.Соронзон нарын орлого болдог хэмээн эх сурвалж хэллээ.

Багш нараас хууль бусаар хураасан орлогыг хувийн дансандаа татан авч хүүлсэн Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн нийгмийн ажилтан Л.Тунгалаг.

Харин хичээлийн жилээ дуусгасан багш нарт жил бүрийн зургадугаар сард барьцаа мөнгийг буцаан өгдөг бөгөөд 4,000,000-6,000,000 орчим төгрөгийг багш нараас хууль бусаар хурааж бүтэн жил шахуу өндөр хүүтэй хадгаламжид байлгасан мөртлөө ердөө 50,000 төгрөгийг л хүү хэмээн нэмж өгдөг байсан гэв.

Ж.Соронзон захирал энэхүү хууль бус ажлыг сургуулийнхаа нийгмийн ажилтан Л.Тунгалагтай үгсэн хуйвалдаж, хамтран үйлддэг байсан бөгөөд сүүлийн үед авлига, албан тушаалын гэмт үйлдлүүд нь илчлэгдээд эхэлмэгц сандрахдаа гадаад багш нараас хураан авсан хууль бус барьцаа мөнгөө өнгөрсөн 7 хоногт буцааж өгчээ.

Гэхдээ хууль бусаар халагдаж хохирсон гадаад багш нарын мөнгийг буцаан өгөхгүй завшсан гэв.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In