Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

ОРОСЫН УЛАМЖЛАЛТ “МАСЛЕНИЦА” БАЯР ЯАГААД ЦУЦЛАГДАВ

Жил бүрийн гуравдугаар сарын 04-10 -ны хооронд тохиох ням гарагт Г.В. Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн  Улаанбаатар дахь салбар сургуулийн хамт олон Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-ийн гадна талбайд Оросын уламжлалт “Масленица” буюу хаврын баярыг зохион байгуулдаг байв.

2022-03-06
0 0

Уг баярын өдөр РЦНК-ийн өмнөх талбай дээр Орос үндэсний хувьцсаар гоёсон сурагч хүүхдүүд орос ардын дууг дуулж, хөгжим цангинуулан бүжиж, Маслиница баярын үндсэн хоол болох бингээр уг үйл ажиллагааг сонирхохоор ирсэн хүмүүсийг дайлж Оросын соёл уламжлалыг сурталчилдаг байв.

Гэвч энэ жил ОХУ, Украйн улстай дайтаж буйтай холбоотойгоор Г.В.Плехановын нэрэмжит сургуулийнхан уг баярыг тэмдэглэхгүй байхаар шийджээ. Дайн байлдааны улмаас олон олон эрчүүд амь насаа алдаж байгаа цаг үед баяр ёслолын үйл ажиллагаа явуулахыг оросын ард түмэн цээрлэдэг аж.

Мөн энэхүү дайнд амь эрсэдсэн цэрэг дайчдынхаа ардаас оросын ард түмэн хэрхэн эмгэнэн гашуудаж байгааг харуулсан пост мэдээллүүд ч олон нийтийн сүлжээгээр хүчтэй тархаж байгааг та бүхэн бэлхнээ харж байгаа.

Гэвч Оросын ард түмэн дайн байлдаанд амь эрсдэж, ард түмэн нь эмгэнэн гашуудаж байгаа нь БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонд ямар ч падлий байсангүй. Тэрбээр Г.В. Плехановын нэрэмжит сургуулийнхан Масленица баярыг зохион байгуулахгүй гэж байгаа бол би тэрийг нь зохион байгуулна хэмээн сурагч хүүхдүүдээ уг баярын үйл ажиллагаанд бэлтгэж, орос багш нараар их хэмжээний боов талх бинг хийлгэж, уг үйл ажиллагаагаа олон олон хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сурвалжлуулахаар бэлтгэж байсныг эх сурвалжууд хэлж байна.

Хэрвээ Орос Улс дайн хийж хийж, цэрэг эрсүүд нь амь эрсдэж байгаа энэ цаг үед Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв (РЦНК)-ийн гадна талбайд Оросын уламжлалт “Масленица” баярыг дуу хуур, хөөр хөгжөөнтэй тэмдэглэж байгаа мэдээ олон улсад цацагдвал олон олон асуудал дагуулна гэдгийг мэдэж байсан тул ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас уг арга хэмжээг цуцалсан байна.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In