БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон төрсөн өдөр болгоноороо өөрийнхөө сургуулийн багш, ажилтнуудаас 20 орчим сая төгрөгийг бэлнээр авдаг байсан талаар бид мэдээлж, холбогдох нотлох баримтуудыг дэлгэж байлаа.
Уг мэдээлэл цацагдсаны дараа Ж.Соронзон “Сэтгүүлч С.Будрагчаа миний нэр төрд халдсан худал мэдээллийг олон нийтэд цацлаа” хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гарган шалгуулсан юм.
Харин цагдаагийн алба хаагчид уг хэргийг материалжуулан шалгахад Ж.Соронзон захирал төрсөн өдөр болгоноороо багш, ажилтнуудаасаа 50-100 мянган төгрөгийг хурааж, түүнийгээ бэлнээр авдаг байсан нь үнэн болохыг маш олон хүн нотолж, холбогдох нотлох баримтуудыг өгсөн тул хэргийг Ж.Соронзонгийн гомдлыг хэрэгсэхгүй болгон хаажээ.
Харин төрсөн өдөр болгоноороо 20 орчим сая төгрөгийг бэлэн мөнгийг бэлэг болгон авдаг байсан нь нэгэнт нотлогдсон тул уг асуудлаараа Ж.Соронзон одоо АТГ-т шалгагдах юм байна.