Тэгвэл үүнтэй яг ижилхэн зөрчил Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь “Монголросцветмет” төрийн өмчит ХХК-д болсон гэдгийг эх сурвалжууд бидэнд мэдээллээ.
“Монголросцветмет” ХХК-ийн уулын баяжуулах үйлдвэрийн дарга Б.Магсаржав Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, УУХҮЯ-нд хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт суусан өөрийнхөө эхнэр Ш.Уранчимэгийг орон нутаг хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоон дээр өөрийнхөө уурхайд хоёр сарын өмнөөс ажиллуулж байна гэдэг мэдээлэл манай сайтад ирлээ.
Б.Магсаржав дарга Монголросцветмет үйлдвэрээс жилд 115 сая төгрөгийн цалин хангамж авдгийн зэрэгцээ 700,000,000 төгрөгийн үнэ бүхий таван үл хөдлөх хөрөнгө, 67,000,000 төгрөгөөр үнэлсэн таван ширхэг тээврийн хэрэгсэл, 43,000,000 сая төгрөгийн үнэ хүрэх адуу, 67,000,000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 57,800,000 төгрөгийн хадгаламж, бусдаас авах 126,000,000 сая төгрөгийн авлагатай, “Даянбуурал” ХХК-ийн 49 хувь, “Ауруг мандал” ХХК-ийн 33.4 хувийг эзэмшдэг нэлээн чинээлэг нэгэн аж.
Тийм мөртлөө сэтгэл нь ханахгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эхнэрийгээ төрийн өмчийн уурхайд өндөр цалинтай ажилд авсанд иргэд дургүй байна.
Б.Магсаржав нь 2018 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр “Монголросцветмет” төрийн өмчит ХХК-ийн уулын баяжуулах үйлдвэрийн даргаар томилогдож байжээ.