Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Нийтийн эдэлбэр газарт газар зөвшөөрөлгүй ашиглаж байсан гараашуудыг буулгах ажлыг хэрэгжүүлж байна. Гуравдугаар сарын 15-наас 31-ний хооронд 26 байршилд 10658 м.кв талбай бүхий 639 гарааш буулган газар чөлөөлжээ.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ны өдөр нийслэлийн 3 дүүрэгт гарааш буулгах ажил үргэлжилж байна.
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 40 дүгээр сургуулийн баруун талд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан 65 ширхэг тоосгон гарааш, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 16 дугаар сургуулийн урд нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан 14 ширхэг тоосгон гараашийг, Чингэлтэй дүүргийг 6 дугаар хороо орон сууцны 62 дугаар байрны хойно байрлалтай зөвшөөрөлгүй 21 ширхэг гараашийг буулган газар чөлөөлөх ажлыг аюулгүй байдлыг ханган хэрэгжүүлж байна.
Чөлөөлсөн газруудад автомашины ил зогсоол, ногоон байгууламж, тохижилтын ажлууд хийхээр төлөвлөж байгаа юм.