Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

Эрдэнэт үйлдвэрээс 1,709,616,000.0 төгрөг авсан “Их олимп нэгдэл”-ийн ард хэн байдаг вэ

2021-09-28
0 0

“Токио-2020” зуны олимпын наадмыг Монгол Улсад дамжуулах эрхийг “Их олимп нэгдэл” хэмээх цоо шинэ байгууллага авсны улмаас МҮОНТВ уг наадмыг шууд дамжуулж чадахгүйд хүрсэн.

Олимпын наадам эхлэхээс ердөө тавхан сарын өмнө буюу 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдөр байгуулагдаж, тамга тэмдгээ авсан цоо шинэ төрийн бус байгууллага “Токио-2020” зуны олимпын наадмыг дамжуулах эрхийг шууд авч чадсан эрхгүй анхаарал татдаг.

Олон жилийн өмнөөс хөөцөлдөж, асар их баримт материалыг бүрдүүлж байдаг авдаг олимпын наадам шууд дамжуулах эрхийг цоо шинэ байгууллага гэнэтхэн авч чадсан нь энэ байгууллагын ард улстөрд нөлөө бүхий эрхэм байна гэсэн хардлага сэрдлэгийг төрүүлдэг юм.

Цоо шинэхэн байгуулагдсан “Их олимп нэгдэл” ТББ олимпын наадмыг дамжуулах эрхийг аваад зогсохгүй, Эрдэнэт үйлдвэртэй “Хамтын ажиллагааны гэрээ” нэртэй, 5/161-21 дугаартай гэрээг үзэглэж, 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр 1,709,616,000.0 төгрөгийг авч чадсан нь бүр ч их анхаарал татав.

Улсын төсвийн гол ачааг нуруун дээрээ үүрч яваа Эрдэнэт үйлдвэрээс 1.7 тэрбум төгрөг авч чадсан “Их олимп нэгдэл” ТББ-ын эзэд нь хэн болохыг сурвалжлахад “тус ТББ-ын Гүйцэтгэх захирал нь Дамдинсүрэнгийн Ариунсэлэнгэ хэмээн Улсын бүртгэлд бүртгэгдсэн байв.

Д.Ариунсэлэнгэ

Д.Ариансэлэнгэ нь 2016 оноос С1 телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нэгэн бөгөөд өмнө нь тэрбээр 2012 оноос Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайдын хэвлэлийн төлөөлөгч, 2012 оны долоодугаар сараас УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.

Харин ТУЗ-ийн даргаар Найдансүрэнгийн Мэндбаяр хэмээх эрхэм бүртгэлтэй байлаа. Н.Мэндбаяр нь “Бодь” группийн  эзэмшил болох “Монгол масс медиа” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд өдгөө “Боловсрол” ТВ, “Азиан бокс” суваг, “Мүвий бокс” сувагийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй хүн юм.

Н.Мэндбаяр
ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In