Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

Хоёр үйлчлүүлэгчийнхээ аминд хүрсэн “Тод ганнам” эмнэлэг сувилагчийнхаа нэр дээр бүртгэлтэй байдаг

2021-09-28
0 0

Одоогоос хоёр жилийн өмнө Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” гэх арьс гоо заслын эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 30 настай О гэх эмэгтэй нас барж байлаа. Уг хэрэг гарсны дараа сэтгүүлчид нээлттэй мэдээллийн сангаас тус эмнэлгийн эзэмшигч нь Даваасүрэнгийн Тодбилгүүн, Даваасүрэнгийн Тодням, Дашдэндэвийн Оюунцэцэг гэдэг гурван хүн байдаг. Харин гүйцэтгэх захирлаар нь Даваасүрэнгийн Тодням ажилладаг гэдгийг олон нийтэд илчилж байв.

Гэвч энэхүү ноцтой хэргийг монголын шүүх дэнсэлж гэм буруутныг яллаж чадахгүй байсаар хоёр жилийн нүүрийг үзэх үед SM гэх гоо сайхны эмнэлэг үйлчлүүлэгчийнхээ амь насыг хохироосон ноцтой хэрэг мандсан юм.

Гэтэл SM гэх эмнэлэг нь нэр зүсээ хувиргасан “Тод ганнам” эмнэлэг гэдгийг эрэн сурвалжлах сэтгүүлчид мөн л илчилж чадав. Учир нь Д.Тодням, Д.Тодбилгүүн нар улсын бүртгэлд өөрсдийнхөө нэрийг үнэнээр бүртгүүлсэн өмнөх алдаагаа давтахыг хүссэнгүй. Тэд өөрийнхөө эмнэлэгт сувилагчаар ажилладаг Г.Мөнх-Оргил гэдэг эмэгтэйн нэр дээр компаниа бүртгүүлснийг та бүхэн харж байна.

Зураг дээрх сувилагч нарын голын бүсгүй нь SM эмнэлгийн захирал Г.Мөнх-Оргил.  Хүний амь насыг хохироосон хэргийг хуулийн байгууллагынхан шалгаад эхлэх үед SM эмнэлгийн жинхэнэ эзэд бус харин сувилагч бүсгүй өмнөөс нь шалгуулж хуульд заасан шийтгэлийг хүлээж болзошгүй байна.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In