БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал сургуулийнхаа орос багш нарт сар бүр их хэмжээний хуучин хувцсаа хүчээр зарж байсныг илчлэх маш ноцтой бичлэгийг та бүхэнд хүргэж байна.
МОХС-ийн хичээлийн эрхлэгч А.Ю.Дабаева:
Та бүхний авдаг цалингийн судалгааг хийлээ. Ийм судалгааг зөвхөн бид хоёр биш захирал (Ж.Соронзон) ч бас хийдэг. Захирал зарах хувцасныхаа дөрөв дэх хэсгийг авчирсан. Захирал бүх юмыг мэддэг. Мөнгөний хэмжээ асар их байна. Хэн хувцас авсан, хэн аваагүйг надаас байнга асууж байна.
Ингээд өнөөдөр та бүхэндээ ярилцахаас өмнө би захирлаас багш нартай уулзаж болох уу гэж асуусан. Энэ хувцасны тав дахь хэсэг, энэ дөрөв дэх хэсгийн үйлдэгдэл. (Овоолоостой хувцаснуудыг заана)
МОХС-ийн багш эмэгтэй:
Ер нь ийм практиктай. Хэрвээ бид хувцас авахгүй гэж эсэргүүцвэл хүн болгон 300 мянган төгрөг төлөх болно. Хэрвээ энд байгаа 150 хүн бүрд 100 мянгаар хуваах юм бол энэ асуудал хялбархан шийдэгдэх болно. Бид хамт олон шүү. Бид бүгд Монгол руу өөрсдийнхөө хувийн асуудлыг шийдэх зорилготой ирсэн. Жишээлбэл би 22 мянган рубль цалин авдаг байсан бол одоо 100 мянган рубль авдаг. Тийм учраас сургуульд татвар өгөхөөс өөр аргагүй. Одоо бид захирлынхаа хувцсыг худалдан авна, авахгүй гэж хоёр хэсэг болж хуваагдвал юу болох вэ? Зарагдаж байгаа хувцсыг захиралд буцааж өгөх эсвэл мөнгө нийлүүлж худалдан авах. Гурав дахь сонголт байхгүй. Ийм учраас бид тодорхой шийдвэр гаргах ёстой.
МОХС-ийн өөр нэг багш эмэгтэй:
Бид яагаад сар болгон Ж.Соронзонгийн хувцсыг авах ёстой юм бэ? Энэ мөнгөө би өөрийнхөө хамаатан руу явуулж болох шүү дээ. Би өөрөө санаачилга гаргаж энэ хувцсыг захиалаагүй ш дээ. Тийм биз дээ.
МОХС-ийн хичээлийн эрхлэгч А.Ю.Дабаева:
Хэрвээ Ж.Соронзон энэ хувцасны мөнгийг биднээс авбал, нэг хэсэг тайвширч, дуугүй байна. Ингэснээр бүх асуудлыг шийдэгдэхгүй ч гэлээ бидний хувьд ядаж бодох хугацаа гарна.
МОХС-ийн багш эмэгтэй:
Одоо тэгээд би яах вэ? Нэг сард би авч чадахгүй, дараагийн сард би авч чадахгүй гэж та нар гүрийдэг. Гэхдээ бусад багш нарын хувьд өрөвдмөөр. Би аваад байхад бусад нь яагаад авдаггүй юм гэж асуудаг. Зарим багш нарт ухамсар байхгүй юмаа
МОХС-ийн багш Елена Юрьевна:
Сайн ажилладаг, хичээлээ сайн заадаг багш хүн биш болоод байна. Харин хувцас авдаг байвал, сайн багшийн тоонд ордог юм байна.
МОХС-ийн хичээлийн эрхлэгч А.Ю.Дабаева:
Үгүй үгүй. Елена Юрьевна! Елена Юрьевна! Елена Юрьевна! Дарима Доржаевна буруу хэлсэн байж магадгагүй. Бүх багш нар хичээл сайн заадаг. Харин хувцсыг бүгд биш, зөвхөн нэг хэсэг хүн л авдаг. Энэ хувцас гэхдээ бүх багш нарт ноогдсон. Бүгдэд нь ноогдсон. Та тайвшир.
МОХС-ийн хичээлийн эрхлэгч А.Ю.Дабаева:
Математикийн багш нарын нэгдлээс гарсан саналын дагуу энэ хоёр пальтог өгч байна.
МОХС-ийн багш эмэгтэй:
Надад пальто хэрэггүй.
МОХС-ийн өөр нэг багш эмэгтэй:
Энэ пальто тэгээд ямар үнэтэй юм?
МОХС-ийн хичээлийн эрхлэгч А.Ю.Дабаева:
Пальто 800 мянган рубль. Бүх хүнээс 1 сая төгрөг ноогдож хураана.
МОХС-ийн өөр нэг багш эмэгтэй:
Хүн бүрээс хэдэн төгрөг хураах вэ?
МОХС-ийн өөр нэг багш эмэгтэй:
Зуун мянга. Би бүгдийг өгнө. Ухамсарыг худалдан авах хэрэгтэй. Ж.Соронзонгийн хувцсыг худалдаг хүн ухамсаргүй хүний тоонд орохгүй бололтой.
МОХС-ийн хичээлийн эрхлэгч А.Ю.Дабаева:
Ж.Соронзонгийн хувцсыг өмнө нь худалдан авсан Лубсанова, Чернова, Богданова зэрэг багш нар мөнгө хураалгахгүй. Бусад нь 100 мянган төгрөг хураалгана.
МОХС-ийн өөр нэг багш эмэгтэй:
Надад энэ хувцас хэрэггүй. Гэхдээ ухамсартай хүний тоонд орохын тулд би мөнгө өгнө.
МОХС-ийн хичээлийн эрхлэгч А.Ю.Дабаева:
Зарим хүмүүс таван ширхэг хувцас авсан байна. Зарим нь ердөө л нэгийг авсан мөртлөө өөрийгөө магтаад байна. Хэрвээ та бүхэн энэ пальтог худалдан авах асуудалд ухамсартай хандсан бол ийм зүйл гарахгүй байсан. Аливаа юманд ухаалаг хандах ёстой. Холкины хувьд дандаа хувцас худалдан авахын эсрэг байх юм. Миний хувьд би шулуун зантай хүн. Коридорт нууцаар сэм сэм ярихгүй. Зарим зүйлийг шууд нүүрэн дээр хэлдэг. Би Холкиныг анх ажилд авахдаа сургуульд мөнгө хураадаг тухай сануулсан шүү дээ. Ой тэмдэглэх, оршуулгын мөнгө, хувцас зарах, Ж.Соронзонгийн төрсөн өдрөөр мөнгө хураадаг талаар тантай утсаар ярьж сануулсан ш дээ. Ажилд явах ярилцлагын гол хэсэг нь одоо энэ болоод байна. Холкин зөвшөөрсөн. Одоо яагаад хоёр нүүртэй болсон юм бэ. Гэхдээ дараагийн жилд ажиллах хөдөлмөрийг гэрээг байгуулчих учраас бүх юм нь зүгээр өнгөрнө гэж Холкин бодож байна. Хэрвээ зарим хүмүүс явах хүсэлтэй байх юм бол олигтойхон явах хэрэгтэй. Зарим нь буцаж эргээд ирсэн. Буцаж эргээд ирсэн хүмүүсийг эсэргүүцэх нь хаашаа юм. Захиралд би хувцсаа битгий авчир гэж хэлж чадахгүй. Тэр өөр өөр боодолтой хувцас авчирсаар л байгаа. Миний хувьд авчирсан хувцсыг нь та нарт зарахаас өөр арга байхгүй. Цалингийн төлөө ажиллаж байгаа гэж битгий бод.
Туяана Борисовна! Та хүн шиг ирээд хувцсаа авсан байна. Хараад, сонгоод авлаа. Гэхдээ бусад хүмүүс сайн дураараа ирж авахгүй байна.
МОХС-ийн өөр нэг багш эмэгтэй:
Бид нар энэ пальтогоор тэгээд яах юм?
МОХС-ийн хичээлийн эрхлэгч А.Ю.Дабаева:
Өнөөдөр Ж.Соронзон 127 ширхэг хувцас авчирсан. Би захиралтай энэ хувцсыг дөрвөн сард зарж мөнгийг нь шилжүүлэхээр тохирсон. Харин одоо энэ пальтог яанаа. Гурван пальто зарагдаагүй үлдсэн байна. Бага ангийн багш нар хоёр пальто, нэгдүгээр ангийн багш нар хоёр пальто, бэлтгэл ангийн багш нар хоёр пальто, ингээд зургаан болсон. Нэг пальтог хэлний багш нар авсан.
Хүндэт багш нараа! Та бүхэн маргалдаж болно. Та бүхэн хувцсаа авахгүй байж болно. Гэхдээ та нар хувцас худалдан авахгүй байвал би захиралд хэлэхээс өөр аргагүй болно. Би шулуухан хэлнэ. Хэлэх ёстой юмыг товчхон хэлнэ. Захирлын зарсан хувцсыг авахгүй байж болно. Хувцас худалдан авлаа гээд би, Дарима Доржаевна, Туяана Борисовна, найман зуун мянгын цалин авсан Ничепорчук, Богданова, Чернова хэн ч ядуурахгүй. Ж.Соронзон ч мөн адилхан ядуурахгүй.
МОХС-ийн өөр нэг багш эмэгтэй:
Хэчнээн хувцас үлдсэн, хэдэн хүн авах ёстой юм бэ?
МОХС-ийн хичээлийн эрхлэгч А.Ю.Дабаева:
Түрүүчийн хэсгээс үлдсэн 250, 350, 180, 200, З00, 800, 200 мянгын үнэтэй хувцаснууд байна. Энэ хувцас өлгүүр дээр гурван сар байгаад л байна. Захиралд хэлэх эвгүй. Зарж чадахгүй байна. Одоо яах вэ? Мөнгө бүх хүмүүст хэрэгтэй, ойлгомжтой. Бид бүгд асуудалтай. Гэхдээ Дарима Доржаевна хэлснээр ухамсараараа авах ёстой. Одоо хүн бүр таван ширхэг хувцас худалдан авсан байх ёстой . Хувцсаа сонгож аваад мөнгө өгөөд яв.
Худалдан авсан мөртлөө та нарыг үлдээгээд явсан хувцсыг бид үйлчлэгч нарт тарааж өгдөг. Өчигдөр хүрэн драпан пальто нэг үйлчлэгчид өгсөн.
МОХС-ийн өөр нэг багш эмэгтэй:
Дөрөвдүгээр сард зарж буй сүүлийн хувцас нь уу? Хэрвээ бид хамт олон бол бүгд адилхан Ж.Соронзонгийн хувцсыг авах ёстой. Хамгийн их хувцсыг бэлтгэл, бага анги, нэгдүгээр ангийн багш нар авдаг. Дунд ангийн багш нар бага авдаг. Бага ангийн багш нар хамгийн их авдаг. Бид мөнгө өгдөг. Бид адилхан мөнгө өгдөг. Гэхдээ та бүхэн таван хувцас авсан байх ёстой. Ж.Соронзонгийн авчирсан хувцас болгоноос нэг хувцас авсан байх ёстой. Эрэгтэй багш нарт хүртэл эмэгтэй хувцаснуудыг шахаж байгаа. Надад маш хэцүү байна. Би та бүхнийг шахах хэцүү байна. Эрэгтэй багш нарт уранхай юбка шахахаас ичиж байна. Хэрвээ Ж.Соронзонгийн хувцсыг авахгүй бол миний өрөөнөөс гарахгүй шүү.