Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

Л.Гүндалай, Л.Чинбат нарын алтан бурхдыг хулгайлсан Солонгос иргэнийг шүүж чадсангүй

2022-05-31
0 0

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат тэргүүтэй олон айлын үнэт эдлэлийг хулгайлж, олон сая төгрөгийн хохирол учруулсан Т.Хүрэлжанжин, БНСУ-ын иргэн Баг Жон Ёог (Bak Jong Yeoug) нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр нэг бус удаа товлосон боловч шийдвэрлэж чадахгүй өдий хүрлээ. Хамгийн сүүлд тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр товлосон ч шүүгдэгч БНСУ-ын иргэн Баг Жон Ёог шүүх хуралд ирээгүйгээс хойшлуулжээ. Улмаар түүнийг эрэн сурвалжлуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэх захирамж шүүгч гарган, хэргийг нь түдгэлзүүлсэн байна.
Т.Хүрэлжанжин, Баг Жон Ёог нарыг МБА-ны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны хоёрдугаар сард нэмж шалгаж дуусаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш хэргийг шийдвэрлэж чадаагүй байгаа юм.

БНСУ-даа 12 удаа гэмт хэрэг, зөрчилд холбогдон шийтгүүлж байсан Баг Жон Ёог, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй Т.Хүрэлжанжин нарт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5-7 жил хорих ял 2019 оны нэгдүгээр сард шийтгэж байсан юм.

Гэвч Улсын дээд шүүх хохирогч Л.Гүндалай, эхнэр Л.Аззаяа, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр болж буцаасан юм. Учир нь Л.Гүндалай, Л.Аззаяа, Л.Чинбат зэрэг нэр бүхий хохирогчдын алдсан зарим эд зүйл алга олдоогүй, тэд гомдолтой гэсэнд үндэслэн нэмж шалгасан байдаг.

Эх сурвалж: тас.мн

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In