2021 оны есдүгээр сарын 27-нд коронавирусээс үүдэлтэй 19 нас баралт манай улсад бүртгэгдсэн. Нэг хоногт ийм олон нас баралт манай улсад өмнө бүртгэгдээгүй юм.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан тохиолдол 296761 хүрч, уг вирусээс үүдэлтэй нас баралт 1153 болсныг ЭМЯ-аас мэдээлсэн.
Ингэснээр Монгол Улс нэг сая хүнд ногдох халдвар болон нас баралтынхаа түвшингээр Ази-Номхон далайн бүсийн орнуудыг тэргүүлж эхлээд байна.