Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон тухай баримт ил болов.
Тухайлбал, түүний хүү А.Эрдэнэхүслэн БШУЯ-ны харьяа боловсролын зээлийн сангаас 27,166 ам.долларын зээлийг өнгөрсөн хоёр сард авсан нь баримтаар нотлогдсон юм. С.Амарсайхан хувьдаа бизнестэй, Монголын томоохон группийг эзэмшдэг нэгэн. Ийм байж чадвартай ч амьдралын боломжгүй хүүхдүүдийн боломжийг булааж төрийн сангаас хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлүүлж буйг хүмүүс ихээхэн шүүмжлэл дагуулж байна.