Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

"Капитрон" банкийг дээрэмдэхийг завдсан этгээдийг баривчилжээ

2021-09-27
0 0

Цагдаагийн алба хаагчид "Капитрон" банкны ажилтанд хутга тулган дээрэмдэхийг завдсан сэжигтнийг өчигдөр илрүүлэн баривчилжээ.

Хэргийг сануулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1042 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах Капитрон банкны тооцооны төвд 2021 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 16.00 цагийн орчимд банкны ажилтан Г.Т-г ганцаараа ажиллаж байх үед үл таних 40-50 орчим насны этгээд гаднаас орж, хутга тулган ноцолдож дээрэмдэхийг завдсан хэрэг үйлдэгдсэн юм.

Цагдаагийн алба хаагчид уг хэргийг үйлдсэн этгээдийг тасралтгүй эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд өчигдөр уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 46 настай, эрэгтэй Э гэгчийг урьдчилсан байдлаар тогтоож баривчилан таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авчээ.

Сэжигтэн Э-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In