Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
  • Нүүр
  • Нэвтрүүлэг
  • Нийтлэл
  • Сурвалжлага
  • Ярилцлага
  • Хөрөг
  • Мэдээ
No Result
View All Result
Нууц
No Result
View All Result

Ж.СОРОНЗОН ЗАХИРАЛ ХҮҮХДҮҮДИЙГ ГҮЙСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ТОРГОДОГ

2022-03-15
0 0

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль хэт “шоронжсон” байдалтай, төмөр мэт хатуу, “харгис  луутай  адил”   дэг  журамтайгаараа  алдартай хэмээн Оросын сэтгүүлч блогер, нийгмийн зүтгэлтэн Лари Наранович Илишкин тэртээ 2018 онд нийтлэл бичиж байсан.

Ж.Соронзон захирал сургуулийнхаа сурагчдыг торгож, шийтгэхийн тулд зохион мөрдүүлж буй “Монгол-Оросын хамтарсан сургуулийн сурагчдын зан үйлийн дүрэм” гэгчийг бид та бүхэнд бүрэн эхээр танилцуулж байна.

 

Ж.Соронзонгийн зохион дүрмийн дагуу торгуулсан хүүхдүүдийн нэрс

Уг дүрэмд:

  1. Нэгэнтэйгээ хэрэлдэж муудалцвал 30,000
  2. Нэгнийгээ дэгээдэж шогловол 30,000
  3. Багштайгаа ам зөрвөл 30,000
  4. Бохь зажилбал 10,000
  5. Тамхи татвал 30,000
  6. Хичээлээс хоцорсон, тасалсан цаг нэг бүрд 6,500 төгрөгөөр торгох бөгөөд хичээл эхлэх цагаас таван минутын өмнө ирээгүй бол хоцорсон хэмээн тооцож 3000 төгрөгөөр торгодог.
  7. Сургууль дотроо чангаар нэгнийгээ дуудвал 15,000
  8. Гүйвэл 10,000
  9. Санамсаргүйгээр сургуулийн эд зүйлийг эвдэлж гэмтээвэл бүр 5 нугалж төлнө гэх мэт үргэлжилнэ. Хүүхэд л болсон хойно гүйх, хашхирах, чангаар инээх нь зүй ёсны асуудал шүү дээ. Гэтэл сурагчдыг яг л шорон аятай цагдаж, зөрчил нэг бүрийг нь мөнгө болгож саахыг л тэрбээр зорьдог хэмээн эх сурвалжууд хэлсэн юм.

Хэтэрхий хүнлэг бус, зөрчил бүрийг мөнгө хэмээн хардаг энэхүү дүрэм гэгч нь Монгол Улсын холбогдох хууль журмуудтай ноцтойгоор зөрчилддөг боловч Ж.Соронзон захирал монголын хууль манай сургуульд хамаагүй даналздаг байна.

Учир нь 16 наснаас доош насны хүнийг торгох нь хууль зөрчсөн үйлдэл мөн бөгөөд хэрвээ торгох зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сурагчийг бус эцэг эхэд нь уг торгуулийг ногдуулдаг байна. Мөн торгох шийтгэлийг сургуулийн ажилтан бус эрх бүхий албан тушаалтан /цагдаа, прокурор, улсын байцаагч, шүүгч гэх мэт/ л тогтоодог байна.

ShareTweetPin
  • Бидний тухай
  • Сурталчилгаа
  • Нууцлалын бодлого
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

No Result
View All Result
  • About
  • Blog
  • Contact
  • Elementor #34
  • Home 1
  • Home 2
  • Home 3
  • Sample Page
  • The New UMoMA Opens its Doors
  • Холбоо барих

© 2021 nuuts.mn

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In